(976) 9929 3165, 6691 5537, 9919 5537 mediatorship48@gmail.com Facebook
Медиатор ШипБайгаль орчны зөвлөх үйлчилгээ
Медиатор Шип ХХК · 2012 оноос

Байгаль орчноо хамтдаа хамгаалъя

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, зөвлөх үйлчилгээ.

Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдэд үндэсний болон олон улсын жишигт нийцсэн үнэлгээ хийнэ.

2012оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна
7үндсэн чиглэлээр үнэлгээ, зөвлөх үйлчилгээ
4салбартай, Улаанбаатар хотод

Компанийн тухай

Хуулиа дээдэлсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн зөвлөх үйлчилгээ

«Медиатор Шип» ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гүйцэтгэх зорилгоор байгуулагдаж, анхны үндэс суурийг 2012 онд тавьсан. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг даяаршил, мэдээллийн технологийн эрин үеийн чиг хандлагатай уялдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж ирлээ.

Манай хамт олон Канад, Энэтхэг, Герман, Австри улсад суралцаж төгссөн мэргэжилтнүүдээс бүрддэг.

  • Уул уурхай
  • Дэд бүтэц
  • Хөдөө аж ахуй
  • Үйлдвэрлэл
  • Үйлчилгээ

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бидэнтэй хамтран ажилласнаар байгаль орчныг хамгаалах, түүний унаган төрхийг хадгалах, тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө авна.

Түүнчлэн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэлийг урьдчилан тодорхойлж, бууруулах, арилгах арга хэмжээ авах, үйлдвэрлэл явуулж буй газрын байгаль орчны менежмент, ашигт ажиллагааг сайжруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах боломж бүрдэнэ.

Эрхэм зорилго

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэж, байгаль орчныг хамгаалах, түүний унаган төрхийг хадгалахад хувь нэмрээ оруулах.

Алсын хараа

Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний салбарт Монгол Улсдаа тэргүүлэгч, итгэл даахуйц байгууллага болох.

Зорилт

  1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, төлөв байдлын үнэлгээг чанартай, хугацаанд нь гүйцэтгэх
  2. Химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийг урьдчилан тодорхойлж, бууруулах арга хэмжээг санал болгох
  3. Нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, уурхайн хаалтын төлөвлөгөөгөөр эвдэрсэн газрыг сэргээхэд хувь нэмэр оруулах
  4. Байгаль орчны хохирлыг бодитой үнэлж, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжих
  5. Байгаль орчны менежментийн зөвлөх үйлчилгээгээр аж ахуйн нэгжүүдийн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих

Үнэт зүйлс

Хуулийг дээдлэх

Монгол Улсын хууль тогтоомж, стандартыг чанд мөрдөнө.

Тогтвортой хөгжил

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэрийг эрхэмлэнэ.

Мэргэжлийн өндөр түвшин

Олон улсын жишигт нийцсэн арга зүйгээр ажиллана.

Хамтын ажиллагаа

Харилцагч, орон нутгийн иргэдтэй нээлттэй хамтран ажиллана.

Захирлын мэндчилгээ

Медиатор Шип ХХК-ийн захирал Д.Цэрэнбямба

Эрхэм харилцагч, хамтрагч байгууллагууд аа, «Медиатор Шип» ХХК-ийн цахим хуудсанд тавтай морилно уу.

Бид 2012 оноос хойш уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний олон төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлж ирлээ. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан нийт харилцагч, түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гадаадад мэргэшсэн манай хамт олон хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандартыг мөрдөж, төсөл бүрийг шударга, чанартай, хугацаанд нь гүйцэтгэхийг эрхэмлэдэг. Байгаль орчноо хамтдаа хамгаалж, ирээдүй хойчдоо цэвэр, эрүүл орчныг өвлүүлэн үлдээцгээе.

Хүндэтгэсэн,

Д.Цэрэнбямба Гүйцэтгэх захирал

Хамт олон

Манай мэргэжилтнүүд Канад, Энэтхэг, Герман, Австри улсад суралцаж төгссөн.

БОЛОРМАА
Ажилтны нэр
Ажилтны нэр
Ажилтны нэр

Үйл ажиллагаа

Үйлчилгээ тус бүр дээр дарж хийгдэх ажил, шаардлагатай материал, гүйцэтгэх хугацааг харна уу.

Инженер, геологийн судалгаа — гэрээгээр гүйцэтгэх боломжтой ажлуудЖагсаалт үзэх →
← Бүх үйлчилгээ

Инженер, геологийн судалгаа

Гэрээгээр гүйцэтгэх боломжтой инженер, геологийн судалгааны ажлын жагсаалт.

⌕Судалгааны ажлын төрөл

  • Инженер-геологийн судалгаа
  • Геотехникийн судалгаа
  • Гидрогеологийн судалгаа
  • Гүний усны эрэл, хайгуул
  • Худаг, усны гүний өрөмдлөг
  • Геофизикийн судалгаа
  • Лабораторийн шинжилгээ

Хийгддэг ажлын төрөл

  1. Геодезийн үйлчилгээ, байр зүйн зураг, кадастр
  2. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа
  3. Инженер, геологийн дүгнэлт, геотехник
  4. Гүний худаг гаргах, гэрчилгээжүүлэх
  5. Хайрган болон асфальтан хучилттай зам тавих, замын зураг төсөл боловсруулах
  6. Байгаль орчны аудит

Эдгээр ажлын талаар зөвлөгөө авах, гэрээ байгуулах бол:

☎ 9929 3165mediatorship48@gmail.com

✓Хийгдэх ажил

    ▤Шаардлагатай материал

      ◷Гүйцэтгэх хугацаа

      Энэ үйлчилгээний талаар зөвлөгөө авах бол:

      ☎ 9929 3165mediatorship48@gmail.com
      Яагаад бид гэж?

      Яагаад биднийг сонгох вэ

      Арав гаруй жилийн туршлагатай, гадаадад мэргэшсэн баг таны төслийг хуулийн дагуу, хугацаанд нь гүйцэтгэнэ.

      Зөвлөгөө авах →
      • 2012 оноосАрав гаруй жил тасралтгүй
      • Мэргэшсэн багКанад, Энэтхэг, Герман, Австрид суралцсан
      • Хуулийн дагууҮндэсний ба олон улсын жишигт нийцсэн
      • 4 салбарТаны ойролцоо, хүртээмжтэй

      Ажлын явц

      Хүсэлт өгснөөс тайлан хамгаалах хүртэл бид таны хажууд байна.

      1. 1

        Зөвлөгөө

        Төслийн тань талаар ярилцаж, ямар үнэлгээ хэрэгтэйг тодорхойлно.

      2. 2

        Материал бүрдүүлэх

        Шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг өгч, бүрдүүлэхэд тусална.

      3. 3

        Судалгаа

        Талбайн хээрийн судалгаа, дээж авалт, шинжилгээ хийнэ.

      4. 4

        Тайлан

        Судалгааны үр дүнд тулгуурлан тайлан, төлөвлөгөө боловсруулна.

      5. 5

        Хамгаалалт

        Тайланг холбогдох байгууллагад хүргүүлж, хамгаална.

      Хийсэн ажлууд

      Манай хамт олны гүйцэтгэсэн төслүүдээс. Зураг дээр дарж томруулж харна уу.

      «МНТК» ХХК

      «Ажилчдын хотхон, авто засвар» төслийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө

      Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум
      «Тавин ус» ХХК

      Эмийн үйлдвэрийн химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ

      Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 9-р хороо, баруун Сонсголон
      «Түмэн хуримт» ХХК

      Бетон зуурмагийн үйлдвэр байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

      Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим-13 үйлдвэрийн бүс
      «Зэвийн хүрээ» ХХК

      Байгалийн ургамал, модыг устгаж хаус хотхон барьсан талбайн байгаль орчны хохирлын үнэлгээ

      Үнэлсэн талбай 6899 м², үүний 20% нь сөөг.

      Богдхан уулын хязгаарлалтын бүс, Хүүшийн ам, Туул голын хөндий
      «Халх гол хурд» ХХК

      Автомашины засвар, үйлчилгээний зориулалттай газрын эзэмшлийн эрх шилжүүлэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

      Өмнөговь аймаг, Ханбогд сум

      Бидний ажилладаг салбарууд

      Уул уурхай
      Дэд бүтэц
      Хөдөө аж ахуй
      Үйлдвэрлэл
      Үйлчилгээ

      Хийсэн ажлууд

      Манай хамт олны гүйцэтгэсэн төслүүдээс. Зураг дээр дарж томруулж харна уу.

      «МНТК» ХХК

      «Ажилчдын хотхон, авто засвар» төслийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө

      Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум
      «Тавин ус» ХХК

      Эмийн үйлдвэрийн химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ

      Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 9-р хороо, баруун Сонсголон
      «Түмэн хуримт» ХХК

      Бетон зуурмагийн үйлдвэр байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

      Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим-13 үйлдвэрийн бүс
      «Зэвийн хүрээ» ХХК

      Байгалийн ургамал, модыг устгаж хаус хотхон барьсан талбайн байгаль орчны хохирлын үнэлгээ

      Үнэлсэн талбай 6899 м², үүний 20% нь сөөг.

      Богдхан уулын хязгаарлалтын бүс, Хүүшийн ам, Туул голын хөндий
      «Халх гол хурд» ХХК

      Автомашины засвар, үйлчилгээний зориулалттай газрын эзэмшлийн эрх шилжүүлэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

      Өмнөговь аймаг, Ханбогд сум

      Тусгай зөвшөөрөл, гэрчилгээ

      «Медиатор Шип» ХХК нь байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэх холбогдох тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.

      Зөвшөөрлийн скан зураг
      Тусгай зөвшөөрөл

      Зөвшөөрлийн нэр 1

      Дугаар
      № ______
      Олгосон байгууллага
      ______
      Олгосон огноо
      ____.__.__
      Хүчинтэй хугацаа
      ____.__.__ хүртэл
      Хамрах хүрээ
      ______
      Зөвшөөрлийн скан зураг
      Тусгай зөвшөөрөл

      Зөвшөөрлийн нэр 2

      Дугаар
      № ______
      Олгосон байгууллага
      ______
      Олгосон огноо
      ____.__.__
      Хүчинтэй хугацаа
      ____.__.__ хүртэл
      Хамрах хүрээ
      ______

      Холбоо барих

      Төслийнхөө талаар бидэнтэй холбогдож зөвлөгөө аваарай.

      Холбоо барих мэдээлэл

      1
      Хан-Уул дүүрэг · 1-р салбар☎ 8997 5237Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, 19-р хороолол, Монгол дээд сургууль, 201 тоотГазрын зураг дээр харах
      2
      Баянзүрх дүүрэг · 2-р салбар☎ 9100 9240Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингарав худалдааны төв, Нэг цэгийн үйлчилгээ, 62 тоот
      3
      Чингэлтэй дүүрэг · 3-р салбар☎ 8689 5537Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тэнгисийн урд, Бишрэлт худалдааны төвийн 1 давхарГазрын зураг дээр харах
      4
      Сүхбаатар дүүрэг · 4-р салбар☎ 9564 5537Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн баруун талд, 2 давхартГазрын зураг дээр харах